2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Дэлхий

АНУ-ын өр 22 их наядад дөхжээ

2019-01-04 16:01:20

Доналд Трампын засаглалын жилүүдэд АНУ-ын өр хоёр их наяд ам.доллараар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, жилд нэг их наяд ам.долларын өр тавьж байсан аж. Энэ нь Б.Обамагийн үеийн өр дээр нэмэгдээд 21.974 их наяд ам.доллар болсон нь сүүлийн 70 жилийн дээд үзүүлэлт юм байна.  
Конгрессийн Төсвийн асуудал эрхэлсэн хороо Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 78 хувьтай тэнцсэн болохыг саяхан зарласан. Энэ нь 1950 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Хэрвээ байдал өөрчлөгдөхгүй бол 2028 он гэхэд өрийн хэмжээ ДНБ-ий 96 хувьтай тэнцэнэ гэсэн төсөөллийг Төсвийн асуудал эрхэлсэн хорооноос танилцуулсан байна. Өрийн хэмжээ нэмэгдсэн нь татварын орлого буурсантай холбоотой гэдгийг ч дурджээ.

Дашрамд дурдахад АНУ-ын төсөв хугацаандаа батлагдаагүй учир төрийн зарим байгууллагын ажил гацаанд ороод буй. Төсөв хэлэлцэх үед Д.Трампд зарим яамдад “Зардлаа таван хувиар бууруул” гэсэн шаардлага тавьсны улмаас төсөв хугацаандаа батлагдаж чадаагүй юм.

Эх сурвалж: CNN