2024-05-04
АНУ доллар 3,381.24₮
Ангилал: Нийгэм

Гялгар уут хэрэглэсэн иргэнийг 300 мянга, ААН-ийг гурван сая төгрөгөөр торгоно

2019-01-04 16:19:03

Засгийн газраас хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн 2018 оны 6-р сард гаргасан. Ингэснээр энэ оны 3-рсарын 1-нээс эхлэн  нийлэг уут буюу иргэдийн хэлж заншиснаар 10,50,100 төгрөгийн гялгар уут худалдаалахыг хориглож, хэрэглээг нь хязгаарлаж байгаа юм. Тус шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах аж. 

 Мэргэжлийн хяналтын байгууллагаас Засгийн газрын 189 дүгээр  тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс буюу ирэх 3-р сарын 1-нээс эхлэн  аж ахуй нэгж байгууллагуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулна. Шалгалтаар үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаанд  бүтээгдэхүүн хэрэглэсэн зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу хурааж авах, устгалд оруулах арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн заажээ. Жилд дунджаар 132 мянган тонн хуванцар сав, гялгар уутыг Монгол Улс импортлон, хог болгон байгаль дээрээ хаядаг байна.

Хальсан уутыг хориглож хэрэглээнээс халснаар цаашид байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогыг эхлүүлж байгаа гэдгийг салбар яамны зүгээс хэлж байгаа юм. Жил орчмын өмнөөс энэхүү шийдэвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгосон гэдгийг ч мөн онцолж байна.