2024-05-08
АНУ доллар 3,381.38₮
Ангилал: Улс төр

Дэд хороо дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

2019-01-10 14:40:05

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаж, дүгнэлтээ гаргажээ. Энэ талаар тус дэд хорооны дарга Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. 
Тэрбээр "Г.Солтан гишүүн өнөөдөр онгоцоор ирж тайлбар өгсөн. Ингээд байнгын хороод, Их хуралд оруулах санал дүгнэлтийг танилцуулж байна. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан шалгалт дуусаагүй төгсгөлийн шатандаа орж байна гэж танилцуулсан. Ийм учраас шалгалт дуустал гишүүдийн түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.
 
Дөрвөн гишүүн тус бүрдээ нэг удаа АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. Шалгалтын ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй юм билээ. Тиймээс энэ удаад дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг Их хуралд оруулах шаардлагагүй гэж үзсэн" гэлээ.