2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Хөндөх сэдэв

​БОАЖЯ-наас “Эко-Алтан Заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал гаргаж байжээ

2019-03-11 14:33:42

        Өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны 16:20 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг Эко-Алтан Заамрын ил уурхайд ноцтой осол гарсан.  Улмаар зургаан хүн осолдсоноос  дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарч уг уурхайтай холбоотой асуудал  олны анхаарлыг татаад байгаа юм.

Уурхайд гарсан ослын шалтгаан, нөхцөл  тогтоогдоогүй байхад янз бүрийн тайлбар гарсан. Харин Мэргэжлийн хяналт,  Онцгой байдлынхан Усан сангаа буруу байршуулсанаас үүдэн нуралт болсон хэмээн дүгнэсэн. Тодруулбал 80 метр ухсан хананы цаана арав хүрэхгүй метр усан сан нээж газар дахин ухсанаас карьер хиймэл нуур хоёрын дундах шороо доогуураа идэж явсаар гулгалт үүсч улмаар нуралт болсон хэмээн газар дээр нь ажилласан мэргэжлийн байгууллагууд тайлбарласан байна.

“Эко-Алтан Заамар” компанийн хувьд тухайн газар олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрөгч  2018 оны долдугаар сард БОАЖЯ-наас гаргасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт гаргаж байжээ.




П.Оюун