2024-05-04
АНУ доллар 3,381.24₮
Ангилал: Нийгэм

Сургууль, цэцэрлэгүүд агаар цэвэршүүлэгч хэрэглээгүй байжээ

2019-03-22 16:27:01

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.03.22/ урин дулаан цаг эхэлж байгаатай холбоотойгоор барилга угсралтын ажлуудад анхаарах асуудлууд, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийсэн хяналт зэрэг цаг үеийн холбогдолтой хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Улсын  төсөв болон Дэлхийн банкны төслөөр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч тараасан.  Уг агаар цэвэршүүлэгч ашиглалтын байдлыг шалгахаар нийслэлийн дөрвөн сургууль, 14 цэцэрлэгт хяналт шалгалт хийжээ. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгийн 10 бүлэгт тараасан агаар цэвэршүүлэгчийн цэвэрлэгээ нь хангалтгүй, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургууль агаар цэвэршүүлэгчийнхээ лацыг аваагүй байсан бол Баянгол дүүргийн 97, 157 цэцэрлэгийн агаар цэвэршүүлэгч дотор харандаа, цаас байсан зэрэг зөрчил гарчээ.