2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал:

“ДОНЖ ТӨГӨЛДӨР” ТОГЛОЛТ БОЛЛОО

2019-03-27 16:02:07

Монголчууд бид ардын хэмээх тодотголтой зүйлсийг төдийлөн сайн мэддэггүй мэт санагдаг. Ардын дууны аялгуу нь хэн бүхний сэтгэлд хүрч, хүний дотоод амар амгаланг нээх увидастай байдаг. Түүгээрээ ч Монгол ардын дуу нь  гайхамшигт нэгдлийн урлал юм. Энэ гайхамшигт Монгол урлалыг хүссэн хэнбуйгай ч эгшиглүүлж үл чадна. “ДОНЖ ТӨГӨЛДӨР”-гэж итгэл бардам тоглолтоо нэрийдэж төгс төгөлдөр аялгууг ард түмэндээ хүргэсэн МУСТА С.Нэргүй яахын аргагүй ардын дууг урладаг дуучин юм. Түүний цоглог хоолойн өнгө, нарийн мэдрэмжтэй нугалаа, уран үтээлч хүний хувь байж болох бүхий л төгс төгөлдөр чадамжийг бүрдүүлсэн дуучин гэдэг нь “ДОНЖ ТӨГӨЛДӨР” уран бүтээлийн найм дахь удаагын тоглолтоос нь харагдлаа. Танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилт дуулсан дуу бүрийг нь даган дуулах тэдгээр дуунд дуртай үзэгч түмний халуун сэтгэлээс эрхэм дуучны ямар чансаатай уран бүтээлч болох нь харагдаж байсан юм. “ДОНЖ ТӨГӨЛДӨР- тоглолт олон гэнтийн бэлгээр дүүрэн байсны нэг нь “ЗУУН ЛАНГИЙН ЖОРОО ЛУУС” хэмээх уран бүтээлийг 21 дарь эхийн хамт тайзнаа амилуулсан явдал байлаа  БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ хэмээн өргөмжлөгдөж явсан энэхүү хүндтэй уран бүтээлийг МУСТА С.Нэргүй  эгшиглүүлж үзэгч түмний сэтгэл оюуныг баясгасан цэнгэлийн үдэш боллоо. Тоглолтын хойморт МУГЖ Ц.Үенч, МУГЖ С.Ганзориг, МУСТА  А.Түмэн-Өлзий нар хүрэлцэн ирж ая дууны цэнхэр хадгаа өргөн барисан бол. МУУГЗ Б.Ганбаатар, Болор цомын хошой эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо нар хамтран хөтөлж тоглолыг улам төгс төгөлдөр болгосон юм.  Түүний тоглолтыг үзсэн үзэгчид “Сүүлийн хэдэн жил амьд хөгжимтэй ардын дууны чанартай тоглолт үзсэнгүй” хэмээн сэтгэл хангалуун байсан юм. Харин эрхэм дуучин маань “ДОНЖ ТӨГӨЛДӨР”-уран бүтээлийн тоглолтоо хөдөө орон нутагт тоглохоор бэлтгэл ажилаа хэдийнээ  базаагаад эхэлжээ.
Монголчууд бид ардын хэмээх тодотголтой зүйлсийг төдийлөн сайн мэддэггүй мэт санагдаг. Ардын дууны аялгуу нь хэн бүхний сэтгэлд хүрч, хүний дотоод амар амгаланг нээх увидастай байдаг. Түүгээрээ ч Монгол ардын дуу нь  гайхамшигт нэгдлийн урлал юм. Энэ гайхамшигт Монгол урлалыг хүссэн хэнбуйгай ч эгшиглүүлж үл чадна. “ДОНЖ ТӨГӨЛДӨР”-гэж итгэл бардам тоглолтоо нэрийдэж төгс төгөлдөр аялгууг ард түмэндээ хүргэсэн МУСТА С.Нэргүй яахын аргагүй ардын дууг урладаг дуучин юм. Түүний цоглог хоолойн өнгө, нарийн мэдрэмжтэй нугалаа, уран үтээлч хүний хувь байж болох бүхий л төгс төгөлдөр чадамжийг бүрдүүлсэн дуучин гэдэг нь “ДОНЖ ТӨГӨЛДӨР” уран бүтээлийн найм дахь удаагын тоглолтоос нь харагдлаа.

Танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилт дуулсан дуу бүрийг нь даган дуулах тэдгээр дуунд дуртай үзэгч түмний халуун сэтгэлээс эрхэм дуучны ямар чансаатай уран бүтээлч болох нь харагдаж байсан юм. “ДОНЖ ТӨГӨЛДӨР- тоглолт олон гэнтийн бэлгээр дүүрэн байсны нэг нь “ЗУУН ЛАНГИЙН ЖОРОО ЛУУС” хэмээх уран бүтээлийг 21 дарь эхийн хамт тайзнаа амилуулсан явдал байлаа  БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ хэмээн өргөмжлөгдөж явсан энэхүү хүндтэй уран бүтээлийг МУСТА С.Нэргүй  эгшиглүүлж үзэгч түмний сэтгэл оюуныг баясгасан цэнгэлийн үдэш боллоо. Тоглолтын хойморт МУГЖ Ц.Үенч, МУГЖ С.Ганзориг, МУСТА  А.Түмэн-Өлзий нар хүрэлцэн ирж ая дууны цэнхэр хадгаа өргөн барисан бол. МУУГЗ Б.Ганбаатар, Болор цомын хошой эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо нар хамтран хөтөлж тоглолыг улам төгс төгөлдөр болгосон юм.  Түүний тоглолтыг үзсэн үзэгчид “Сүүлийн хэдэн жил амьд хөгжимтэй ардын дууны чанартай тоглолт үзсэнгүй” хэмээн сэтгэл хангалуун байсан юм. Харин эрхэм дуучин маань “ДОНЖ ТӨГӨЛДӨР”-уран бүтээлийн тоглолтоо хөдөө орон нутагт тоглохоор бэлтгэл ажилаа хэдийнээ  базаагаад эхэлжээ.