2024-05-10
АНУ доллар 3,381.49₮
Ангилал: Нийгэм

Сөүлд гэр бүлийн цагаачдад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн болно

2019-04-02 11:11:14

Сөүл хотноо тус улсад амьдарч буй гэр бүлийн цагаачдад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн худалдааг энэ сарын 5-нд зохион байгуулах гэж байна. 

Тус улсын Олон соёлт гэр бүлийг дэмжих төвөөс зохион байгуулж буй уг өдөрлөгт оролцоход үнэ төлбөргүй бөгөөд дөрөвдүгээр сарын 5-ны баасан гарагт 13:00 цагт (Сөүлийн цагаар) Сөүл хотын танхимд болох юм. 

Энд олон тооны компанийн төлөөлөл хүрэлцэн ирж нээлттэй ажлын байраа танилцуулан орчуулагч, гадаад хэлний багш болон бусад олон талт соёлын багш, яаралтай дуудлагын төвийн ажилтан зэрэгт шалгаруулж авах юм байна. 

Сөүлд болсон өнгөрсөн жилийн энэхүү өдөрлөгийн үеэр тус улсын иргэнтэй гэр бүл болсон нийт 176 гэр бүлийн цагаачид иржээ. Уг өдөрлөг жилд нэгээс хоёр удаа болдог аж.  

Зөвхөн ажил олголт гэлтгүй, ажлын байранд шаардагдах чадвар, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хуулийн болон бусад төрлийн зөвлөгөөг мөн давхар авах боломжтой юм.