2024-05-10
АНУ-ын доллар 3,381.63₮
Ангилал: Нийгэм

​'Дубайн гэрээ'-г цуцалбал Оюутолгойн гүнийн уурхайн төсөл зогсоно

2019-04-02 11:14:23

Оюутолгойн гүнийн уурхайн төслийг эхлүүлэх үндсэн баримт бичиг болох “Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Гэхдээ эцсийн шийдийг УИХ гаргана. Мөн Ажлын хэсгийн дүгнэлтийг ҮАБЗ-д хүргүүлээд байгаа юм.

“Дубайн гэрээ”-г Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулж байхад тухайн үеийн МАН-ын цөөнх байв. УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж,  урьдчилсан дүгнэлтээр “Дубайн гэрээ”-г арваад зүйлээр Монголд хохиролтой, Монголын эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байсан юм.
Тухайлбал,
- Энэ “гэрээ”-гээр 4.2 тэрбум долларыг гаднын банкуудаас авах болж байгаа. Олон нийт уг 4.2 тэрбум долларыг далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж Оюутолгой компани авна гэж ойлгож байгаа. Гэтэл “Дубайн гэрээ”-гээр бол 4.2 тэрбум долларыг Оюутолгой төсөлд бус, “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд хохиролтой бөгөөд, уг зээлийг Рио Тинто ”толгой компани” гэдгээр өөр дээрээ авч зарцуулаад хүү, хураамжийг нь Оюутолгой ХХК төлөхөөр болж байгаа нь олон улсын дүрэм журам, бизнесийн хэм хэмжээнээс давсан үйлдэл гэж ажлын хэсэг дүгнэжээ. Оюутолгой компанийн нэрээр авч байгаа учраас уг зээлийн 34 хувийг Монголын тал төлөх юм.

- Оюутолгой компанийн нийт хөрөнгийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Тийм учраас Засгийн газрын хөрөнгийг барьцаалах болбол УИХ-аас заавал зөвшөөрөл авах тухай хуулийн хэд хэдэн заалт байдаг юм байна. Гэтэл энэ зөвшөөрлийг авалгүйгээр УИХ-ын бүрэн эрхэнд халдаж Оюутолгойн компанийн хөрөнгө, ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалан зээл авахаар болсон нь хууль зөрчсөний дээр Монголын талыг эрсдэлд орууллаа гэжээ.Өөрөөр хэлбэл, Монголын парламентын мэдэх асуудлыг УИХ-ын өмнөөс “Эрдэнэс-Оюутолгой” компани шийдэж байгаа нь хуулийн зөрчил болсон бололтой.
2010 онд баталсан ТЭЗҮ-гээр бол Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөж нэрлэсэн үнэ цэнээр 53 хувь гэж байжээ. Харин сая “Дубайн гэрээ”-гээр нийт үр өгөөжийн 53 хувь гэж томъёолсон нь Монголын талын хүртэх өгөөжийг тодорхойгүй болголоо гэсэн байдлаар дүгнэж байжээ.
Эх сурвалж: Ikon.mn