Энэ удаагийн Улсын хэлэлцээрт Засгийн газар хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон хөдөлмөр эрхлэлт, нийгмийн түншлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлын талаар зөвшилцөх, цалин хөлсийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох, эрүүл мэндээс бусад салбарын төрийн үйлчилгээний болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн зөрүүг арилгах байр суурьтай оролцсон бөгөөд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 53, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос 15 санал ирүүлсэн байна.
Улсын хэлэлцээрийг баталгаажуулж гурван тал гарын үсэг зурахын өмнө Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилт 83.2 хувьтай дүгнэгдсэнийг онцлоод “Засгийн газраас 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэр гарган хэрэгжүүлснээр төрийн албан хаагчдын сарын дундаж цалин хөлс 916.0 мянган төгрөгт хүрч 2014 оны түвшингээс 27.5 хувиар нэмэгдсэн. Цалин нэмэгдүүлэх хоёр удаагийн арга хэмжээгээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин дунджаар 20.0 хувиар өссөн бөгөөд эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг ахиулан шинэчлэх болон цалин нэмэгдүүлэх хоё арга замаар төрийн албан хаагчдын сарын цалин, орлогыг нэмлээ. Түүнчлэн МҮЭХ, МАОЭНХ-той хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320000 төгрөг, 2020 онд 420000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоолоо.
Гадаад улсад амьдарч буй монгол иргэд сонгуульд хэрхэн оролцох вэ?
2024-05-08 11:04:13“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
2024-05-08 11:02:35Хамгийн олон буюу 10 мандаттай тойргийн саналын хуудас 78.7 см хүртэл урттай байна
2024-05-07 14:41:18Залруулга: Н.Цэрэнбат миний бие Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй болно
2024-05-07 14:26:22Энэ сарын 15-наас ХАЛУУН УС хязгаарлана
2024-05-06 18:03:35Нийгмийн даатгалын орлого 249.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
2024-05-06 18:02:44Критикал минерал-Монголын уул уурхайн салбарт үлээх шинэ салхи
2024-05-06 18:01:02Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачдад халтай
2024-05-06 17:46:21