2024-05-10
АНУ-ын доллар 3,381.63₮
Ангилал: Нийгэм

Сунгалттай паспортоор АНУ-ыг зорихгүй байхыг ДАХИН анхааруулж байна

2019-04-03 18:24:05

АНУ-ыг зорчиж байгаа иргэдийн дунд гадаад паспортын асуудлын улмаас хил дээр саатуулагдах явдал нэлээд гарах болжээ. Тодруулбал, сунгалттай гадаад паспортоор АНУ-ыг зорьж буй иргэдийг хил дээр саатуулж эхэлжээ. Тиймээс иргэдийг шинэ гадаад паспорттой зорчихыг албаныхан олон нийтэд анхааруулж байна.

АНУ-д зорчих гэж буй иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах, мөн хоёр талын тийз бичүүлсэн байх, ЭСЯ-наас олгосон визний ангиллыг зөрчихгүй байх зэрэг анхааруулгыг сайтар мөрдөх юм. Мөн иргэд АНУ-ыг зорихын өмнө http://mongolianembassy.us сайтад анхааруулсан мэдээллийг нягтлан шалгаж байхыг хүсчээ.