2024-05-03
АНУ доллар 3,380.31₮
Ангилал: Нийгэм

Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох хуулийг Америкийн бэлэн хувцасны холбоо дэ

2019-04-18 11:07:58

Монгол улсаас АНУ руу экспортыг татваргүй болгох хууль батлуулахаар ажиллаж байна.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Йохо нарын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Үүнээс хойш АНУ-ын Конгрессын 116 дахь бүрэлдэхүүн сонгогдсон тул төслийг энэ сарын 11-ний өдөр Сенат дахь Ардчилсан намын гишүүн Бен Кардин Конгресст дахин өргөн барив.

Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдсанаар манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортолно. Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэх зэрэг давуу талтай. Ялангуяа ноолуурын салбарынханд энэ хууль ихээхэн ээлтэй.  

AAFA буюу Америкийн бэлэн хувцасны холбоо Монголд үйлвэрлэсэн бүтээгдэхүүнийг АНУ руу экспортлохдоо татваргүй болгох хуулийн төслийг дэмжихээ илэрхийллээ. AAFA-ийн гүйцэтгэх захирал Рик Хэлфэнбэйн:

“Монголын ноолуур өөрөө брэнд юм. Энэхүү хууль Монгол улсын ноолуурын зах зээлийг дэмжиж, шинээр ажлын байрыг бий болгох ач холбогдолтой. Үүнээс гадна АНУ, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, АНУ-ын хэрэглэгчдэд дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг илүү хүртээмжтэй хүргэнэ” гэж ярьжээ.

Энэ оны эхний гурван сард манай улс 32 сая америк долларын нэхмэлийн материал, нэхмэл эдлэл экспортолжээ.