2024-05-17
АНУ-ын доллар 3,381.65₮
Ангилал: Улс төр

МАН Бага хурлаа ирэх даваа гаригт хийнэ

2019-04-24 15:22:18

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж  дууслаа. Тус хуралдаанаас Бага хурлыг дөрөвдүгээр сарын 29-нд буюу ирэх даваа гарагт хийхээр товложээ. 

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байгаа юм. Хуралдаанаар Удирдах зөвлөлийн жилийн тайланг танилцуулж,  Бага хурлын товоо гаргана гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Удахгүй Хэнтий аймагт нөхөн сонгууль болно. Улс төрийн намууд уг сонгуульд нэр дэвшигчээ сойх бэлтгэлийг хангаж эхэлсэн. МАН мөн дээрх сонгуульд оролцох учраас Бага хурлаараа нэр дэвшигчийг сонгох шаардлагатай болж буй юм.