2024-05-21
АНУ-ын доллар 3,381.28₮
Ангилал: Улс төр

​Бага хурлаас МАН Хэнтийн сонгуульд оролцох шийдвэр гаргалаа

2019-04-30 14:13:42

МАН-ын Бага хурал Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргажээ. 

Нам, эвсэлүүд энэ сарын 30-ны дотор Хэнтийн аймгийн нөхөн сонгуульд оролцохоо СЕХ-д илэрхийлэх хуулийн хугацаатай. Энэ дагуу өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдаж Хэнтийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан байна. Харин өнөөдрийн хурлаар нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцээгүй аж. Гэхдээ Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр тав, зургаан хүний нэр яригдаж байгаа бөгөөд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр ч яригдаж байгаа талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлсэн юм.

Тавдугаар сарын 10-нд дахин Бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчээ тодруулах юм байна.