2024-04-30
АНУ доллар 3,377.03₮
Ангилал: Нийгэм

“Автомашингүй өдөр”-ийг 9-р сарын 22-ны өдөр зохион байгуулна

2018-09-12 14:40:42

 “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор энэ  сарын 22-ны бямба гарагт зохион байгуулахаар болжээ.

“Автомашингүй өдөр “-өөр Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлаж 07:00 цагаас 19:00 цагийн хооронд хаана.

Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд  нэг өдрийг эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ өдөр нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж,  явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд уг хязгаарлалт хамаарах аж