2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Дэлхий

Сингапурт нүцгэн зураг илгээхийг гэмт хэрэгт тооцдог боллоо

2019-05-08 13:42:30

Кибер гэмт хэрэг, цахим орчинд бусдыг садар самуунд уруу татах үзэгдэл сүүлийн үед газар авч, дэлхий нийтээр үүнд анхаарлаа хандуулах болсон билээ. Тэгвэл Сингапурын парламент даваа гаригт /2019.05.06/  Эрүүгийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулснаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хэд хэдэн заалтууд тусгажээ.
 
Тодруулбал, хэн нэгний болон өөрийн биеийн нүцгэн гэрэл зургийг бусдад илгээж үзүүлэх (Cyber-flashing), бусдыг айлгаж, дарамтлах, өшөө хонзон авахын тулд нүцгэн зургийг нь тараах (Revenge porn) үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцдог болсон байна.
 
“Revenge porn” төрлийн гэмт хэрэг үйлдвэл тав хүртэл жил шоронд хорих, мөн торгууль, саваадах шийтгэл хүлээж байгаа бол “Cyber-flashing” төрлийн гэмт хэрэгт нэг хүртэл жил шоронд хорих, эсвэл мөнгөн торгууль оноох юм байна. Хэрэв зураг хүлээн авагч нь 14 хүртэл насны хүн бол тухайн этгээдийн ял шийтгэл хүндэрч, хоёр хүртэл жил хоригдохоос гадна саваадуулах ажээ.
Эдгээрээс гадна гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох, амиа хорлолтыг гэмт хэргийн жагсаалтаас хасах, секс хүүхэлдэйг хориглох зэрэг заалтууд нэмэгдсэн байна.
 Эх сурвалж:SCMP