2024-04-24
АНУ доллар 3,376.93₮
Ангилал: Хөндөх сэдэв

Үхрийн махны үнэ 16.500 төгрөгт хүрлээ

2019-05-13 12:06:28

Өнөөдрийн байдлаар "Миний дэлгүүр" сүлжээ дэлгүүрт үхрийн мах нэг кг нь 16.500 төгрөгт хүрээд байна. Мөн Баянзүрх хүнсний захад нэг кг үхрийн мах 12 мянган төгрөгийн ханштай байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад махны үнэ энэ жил харьцангуй өндөр байгааг махны ченжүүд хэлж байна. Мөн тэд хөдөөнөөс орж ирж байгаа махны үнэ өндөр байгааг хэлж байна.

"Хүчит шонхор" худалдааны төвийн ченжүүдийн хэлж буйгаар хөдөөний малчид махаа өндөр үнээр өгөх болсон. Бид нэг кг махан дээр 1500-2000 төгрөг нэмж зардаг. Хорогдлоо тооцоолоод ингэж нэмдэг. Өнгөрсөн жилээс хойш хятадууд мал мах ихээр авах болсон. Энэ жил ч үргэлжилж байна. Махны ханш өсөхөд нөлөөлсөн. Түүнчлэн нөөцийн мах хангаттай бэлтгэхгүй байна. Дээр нь чанар муу байдаг болохоор иргэд нөөцийн маханд итгэхгүй болсон зэрэг шалтгаанаар махны үнэ өсч байна гэж тайлбарлаж байна. 
Хүнсний захуудаар мах авахаар явж байгаа иргэд харин ихээхэн бухимдалтай байна. 3 сая гаруй хүн амтай, 60 сая малтай байтлаа бид хамгийн өндөр үнэтэй мах идэж байна. иргэдийнхээ махны хэрэглээг зохицуулах бодлого дутаж байна гэж шүүмжилж байлаа.