2024-04-29
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Нийгэм

Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авна

2019-05-13 12:10:24

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан билээ. "Таван толгой түлш" ХХК нь Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулж, өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэлийн гурван шугам ажиллаж, цаашдаа нийт долоон шугам болгон өргөтгөхөөр ажиллаж байгаа.

Улаанбаатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. "Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой ажээ.

Нийслэлийн гэр хорооллын 107 байршилд сайжруулсан шахмал түлш худалдах цэг байхаар төлөвлөсөн билээ. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас 58 албан хаагч нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байхад хяналт тавих юм байна. Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авах боломжтой гэдгийг албаныхан хэлж байв.

Сайжруулсан түлш авах картыг хийж буй бөгөөд 2-6 тонныг авах эрхтэй байхаар төлөвлөсөн байна. Хэмжээний хувьд 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн савлагаатай гаргаж байгаа нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулахаар тооцоолжээ.