2024-05-12
АНУ-ын доллар 3,381.63₮
Ангилал: Нийгэм

Хүүхдийн баярыг АВТОМАШИНГҮЙ тэмдэглэх шийдвэр гарлаа

2019-05-31 15:35:48

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон байна. Захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 1-ний өдрийн 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.