2024-05-12
АНУ-ын доллар 3,381.63₮
Ангилал: Нийгэм

ГЕГ-ын дарга Б.АСРАЛТЫН хамар доогуур “ХАР ТАМХИ“ нэвтэрсээр...

2019-06-07 10:44:45

Энэ нийгмийн аюултай нэг сэдэв бол яах аргагүй хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг байна. Аюултай гэхэд дэндүү аюултай анхаарал татаж буй. Үндэсний хэмжээнд онц ноцтой аюул тарьж байгаа цагаан тахал ч гэж нэрлэдэг. 

Манай улсад орж ирж байгаа хар тамхины төрөл улам нарийсч байгаа гэсэн мэдээлэл байдаг. Сүүлийн үед гадаадын улс орноос илгээмжээр авч оруулж ирдэг арга илэрсэн.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Зүүн Өмнөд Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт  Монголчууд элсэж, Монголоор дамжуулан мансууруулах бодисын наймаа эрхэлж байсан нь тогтоогдож байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улс хар тамхи тээвэрлэгч, дамжуулагч улс байхаа хэдийнээ больж идэвхитэй хэрэглэгч орон болон хувираад байна. Нөхцөл байдал ийм болтол ГЕГ хаана байсан бэ? 

Ер нь өнгөрсөн жилүүдийн статистик тоо харахад энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байгаа юм. Уг нь хар тамхины илрүүлэлтийг цаг тухай бүрт нь сайн шалгаад байвал гаднаас орж ирэх урсгалд нь цэг тавьж чадна. Гэвч Монголын Гаалийн байгууллага энэ тал дээр их дутмаг ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хяналт шалгалтаа сайжруулах тал дээр ГЕГ-ын дарга Б.Асралт дорвитой ямар ажил хийв?

Тунхагийн шинжтэй сүрийг үзүүлсэн ганц хоёр илгээмжийг задалж илрүүллээ гэж байгаа ч гаалийн байгууллагын хамар доогуур хичнээн хэмжээний хар тамхи хилээр нэвтэрснийг баримжаалшгүй. 

Хар тамхины энэ их хэрэгцээг хангах эх үүсвэр, нийлүүлэлт хаанаас орж ирээд байгаа талаар ГЕГ-ын дарга Б.Асралт тайлбар хийнэ үү? 

Дашрамд сонирхуулахад ГЕГ-ын дарга Б.Асралт нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэрийнх нь ахынх нь хүү бөгөөд 2016 оны наймдугаар сарын 10-нд Сү.Батболдын фракцаас уг албан тушаалд зүтгүүлж томилогдсон байдаг. Мөн өнгөрсөн оны ёсдүгээр сард АТГ-аас Гаалийн ерөнхий газар батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлэн ажиллаж, Б.Асралт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчин, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/484 дугаар тушаалаар С.Хавалыг Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилсон хэмээн мэдээллэж байсан.