2024-04-25
АНУ доллар 3,377.44₮
Ангилал:

Хөлбөмбөгчид ДАШТ-д оролцох эхний шатаа давлаа

2019-06-12 11:22:13

-Монголын хөлбөмбөгчид ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд хэсгийн шатнаас оролцохоор боллоо-“Катар 2022” ДАШТ, 2023 оны Азийн цомын АШТ-ий урьдчилсан тэмцээнд хэсгийн шатнаас өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдсөн 12 багийн хариу тоглолтууд өнөөдөр боллоо. Брунейн шигшээ багтай таарч, нутагтаа 2:0-ээр хожоод байсан манай хөлбөөмбөгийн шигшээ баг хариу тоглолтыг Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод орших хаан Хассанал Болкиахын нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд хийж, 2:1-ээр хожигдсоноор нийлбэр дүнгээр /3:2/ дийлж, ДАШТ-ий урьдчилсан шатанд Азийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ авав.

 Хөлбөмбөгчид даалгавраа биелүүллээ

Тоглолт эхлээд дөнгөж дөрвөн минут болж байхад талбайн эзэн багийн Разими Рамлли гоол оруулж, байдлыг эгзэгтэй болгосон бөгөөд энэ тоглогч  34 дэх минутад хоёр дахь гоолоо оруулснаар бүхнийг шинээрр эхлэхээр болгож чадсан юм. Эхний гоолыг манай хамгаалагчид бужигнаан дундаас алдсан бол хоёр дахь гоол манай хаалгачийн алдаанаас болж орсон.

Хөлбөмбөгчид даалгавраа биелүүллээ

Бруней ийнхүү өөртөө боломж гаргасан ч хоёрдугаар үе дөнгөж эхлээд манай шилдэг тоглогч Н.Цэдэнбал торгуулийн цохилтоос гоол оруулснаар талбайн эздийн найдлага нуран унасан гэж хэлж болно. “Айлын талбайд оруулсан гоол хоёроор үржигддэг” гэдэгчлэн Брунейн шигшээ дараагийн шатанд шалгарахын тулд манайхыг дор хаяж 4:1-ээр хожих шаардлагатай болсон юм. Энэ бол тэдний хувьд боломжгүй даалгавар байсан юм. Тэд хоёрдугаар үеийн төгсгөлд ухаан жолоогүй довтолж, булангийн цохилтуудыг ар, араас нь гүйцэтгэсэн ч манай хаалганд гоол оруулж чадаагүй юм.

Хөлбөмбөгчид даалгавраа биелүүллээ

“Талын хөх чононууд” ийнхүү даалгавраа амжилттай биелүүлж, ДАШТ-ий сонгон шалгаруулалтад Азийн шилдэг багуудтай хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр боллоо. Энэ бол Монголын хөлбөмбөгт сэргэж байгаагийн маш том дохио билээ.

Бруней – Монгол 2:1 /Эхний тоглолт 0:2, нийлбэр 2:3/

Гоол: 2 Разими Рамлли /1:0/, 34 Разими Раммли /2:0/, 46 Н.Цэдэнбал /11 м, 2:1/