2024-04-30
АНУ доллар 3,377.03₮
Ангилал: Нийгэм

Өнөөдөр нийслэлд 16-18 хэм дулаан байна

2018-09-16 12:19:03

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр нийслэл Улаанбаатар хот орчимд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байх ажээ.

Харин баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байх бол төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байх юм байна.
Түүнчлэн зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, ур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм дулаан байх юм байна.