2024-05-11
АНУ-ын доллар 3,381.63₮
Ангилал: Нийгэм

АРВАЙХЭЭРТ 12,7 КМ АВТО ЗАМЫГ ШИНЭЭР ТАВИНА

2019-06-13 11:08:10

Энэ жил Өвөрхангай аймагт зам, гүүрийн засвар, шинэчлэлийн ажлыг урд өмнө хийж байгаагүй их хэмжээгээр хийнэ хэмээн аймгийн ХОХБТХ-ийн дарга Г.Баясгалан хэллээ.

Арвайхээр суманд улсын төсвөөр 12.7 км автозамыг шинээр тавьж, 2.3 км замыг засварлан шинэчлэх аж. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай 60 км автозамыг шинэчлэхээр БОАЖЯ-ны шийдвэрийг хүлээж байгаа юм. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Уянга суманд 0,5 км асфальтан хучилттай авто зам, Бат-Өлзий суманд хайрган хучилттай 6.5 км авто зам, Хужирт  суманд 0,7 км авто зам, Хархорин суманд 360 метр авто замыг шинээр тавьж, 560 метр асфальтан хучилттай автозамыг засварлахаар гүйцэтгэгчийг шалгаруулжээ.

Бат-Өлзий суманд Орхон голын Онгоцтойн-Амны гүүрийг улсын төсвийн 9.9 тэрбум төгрөгөөр барих бөгөөд шав тавих ёслолын ажиллагаа энэ сарын 14-нд болох аж.