2024-05-12
АНУ-ын доллар 3,381.63₮
Ангилал: Нийгэм

Asiana Airlines Улаанбаатар руу анхны нислэгээ хийнэ

2019-06-13 11:19:53

БНСУ-ын агаарын тээврийн том компанийн нэг болох “Asiana Airlines” Монгол руу хийх нислэгийн хуваариа гаргажээ. Тус компани Сөүл-Улаанбаатар чиглэлд нисэх эрх авах гэж олон жил болсон бөгөөд ирэх долдугаар сараас нисч эхэлнэ.

“Asiana Airlines” компани  Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэлээ долдугаар сарын 9-ний өдөр хийнэ. Долоо хоногт гурван удаа буюу Сөүлээс Улаанбаатар чиглэлийн нислэг нь Мягмар, Пүрэв, Бямба гаригт, Улаанбаатараас Сөүл рүү Лхагва, Баасан, Ням гаригт ниснэ. Энэ хуваарь 2019 оны долдугаар сарын 9-өөс наймдугаар сарын 31-ий хооронд мөрдөгдөх юм.

БНСУ-ын агаарын тээврийн компаниудаас "Кorean Air" компани Улаанбаатар руу нисч байсан бол “Asiana Airlines” компани нэмэгдсэнээр нислэгийн үнийн хөөрөгдөл буурна гэж үзэж байна.

ХУВААРЬ: /https://flyasiana.com/




Эх сурвалж: https://flyasiana.com