2024-04-30
АНУ доллар 3,377.03₮
Ангилал: Нийгэм

Цасан болон шороон шуурга шуурна

2018-09-16 12:27:43

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ долоо хоногт ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг анхааруулж байна. Тухайлбал, маргааш буюу энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи секундэд 15-17 метр хүрч  ширүүсэх юм байна. Түүнчлэн говь тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах гэнэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байх юм байна.