2024-04-25
АНУ доллар 3,376.93₮
Ангилал: Эрүүл мэнд

“Монос косметик” ХХК Монголын гоо сайхны зах зээлд хувьсал хийлээ

2019-06-25 14:54:55

“Гоо сайхан ертөнцийг аварна. Харин гоо сайхныг юу авардаг вэ гэж сөргүүлэн асуувал уншигч Та ямар хариулт хэлэх бол”.
 
 
Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хамгийн том компани гэвэл үндэсний үйлдвэрлэгч “Монос косметик” ХХК гэдэгтэй хүн бүр санал нийлэх болов уу. “Монос косметик” ХХК нь уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан монгол хүний арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн талархлыг цаг ямагт хүлээсээр ирсэн.

Үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа хамгийн сүүлийн үеийн шинэчлэл, компанийн төгс арга зүй болох ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн, Франц улсын Афнор /Afnor/ группээс батламжаа гардан авсан нь  Монголын гоо сайхны салбарт анх  удаа олон улсын чанарын стандартыг нэвтрүүлээд байна.

Технологийн өндөр хөгжлийн анхдагч Биомон брэнд

Монгол оюун санааг дээдлэгч “Монос косметик”-ийн хамт олон 2018 онд Монголоос анх удаа БИОМОН брэндийн шампуниа Хятад, Японы зах зээлд амжилттай экспортлож чадсан бол өнөөдөр Дэлхийн өндөр технологийг Монголын хөрсөнд буулган, хамгийн сүүлийн үеийн технологи, орц найрлагаар бүтсэн цоо шинэхэн Биомон SPF 50, PA+++ үзүүлэлттэй НАРНЫ ТОС худалдаанд гаргаад байна.
 
 
Энэхүү нарны тосны туршилт судалгаа 2017 оноос эхэлсэн бөгөөд “Монос косметик” компани БНСУ-ын томоохонд тооцогддог их сургуулийн гоо сайхны хүрээлэнгийн R&D багийн судлаачидтай хамтран Нано бүтэцтэй хамгийн сүүлийн үеийн технологийн нарны тос үйлдвэрлэн, нэвтрүүлээд байна. Дэлхийд алдартай Shiseido, Lancome зэрэг брэндүүд ашигладаг арга технологи, орц найрлагаар бүтсэн SuperVeil – UV 360TM болон Profence CELTM гэх хоёр гол технологийг шингээсэн тухай тус компанийн ерөнхий технологич Л.Хишигсүрэн онцолсон.  

Нарны тос хэрэглэгчдэдээ сонирхуулахад,  SuperVeil – UV 360TM технологи нь арьсны бүтэц, хотгор гүдгэрээс үл хамааран арьсны бүх хэсэгт жигд түрхэгдэн, бүрхүүл үүсгэн хамгаалж чаддаг байна. Учир нь хүний арьс  тэгш гөлгөр гадаргуутай харагддаг боловч хотгор гүдгэр ихтэй байдаг. Энгийн нарны тос түрхэхэд арьсны гадаргуу дээрх хотгор гүдгэр хэсэгт жигд түрхэгддэггүйгээс болоод нарны хэт ягаан туяа нэвтрэх, жигд бус тархдаг байна. Мөн Profence CELTM технологийг шингээж өгснөөр арьсыг эд эсийн түвшинд хамгаалж, хэт ягаан туяанаас үүсдэг арьс хөгшрөлт, үрчлээг үүсгэдэг ферментийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг давуу талтай аж.
Олон улсад нарны тосны хувьсгал хийсэн #Wet Force технологийг мөн энэхүү бүтээгдэхүүнд шингээсэн байна.

Яагаад нарны тос тийм чухал гэж?

Ихэнх хүн арьсаа нарнаас хамгаалахыг хүсдэг. Тэр дундаа зуны халуун өдрүүдэд арьсаа хэрхэн нарнаас хамгаалах тухай яриа бүсгүйчүүдийн дунд илүүтэй өрнөдөг. Зуны улиралд их хөлөрхөөс гадна, гол ус, далайн эргээр амарч зугаалахад нарны тосны тогтоцын асуудал их чухал аж.  Тэгвэл Биомон брэндийн нарны тос зөвхөн усанд тогтвортой байхаас гадна, усны тусламжтайгаар нарнаас хамгаалах чадвар нь улам хүчирхэгжих гайхамшигтай технологитой. Хүний биенээс ялгардаг хөлс, далайн ус, крантны ус нь калци, магни зэрэг эрдэст бодис агуулдаг ба эдгээр нь нэмэх цэнэгтэй байдаг. Биомон брэндийн нарны тос нь нэмэх цэнэгийг татах ионтой учраас нэмэх хасах цэнэг хоорондоо таталцаж, усны эрдэст бодисын тусламжтайгаар хамгаалах чадвар нь улам нэмэгддэг байна.
 
 
Монголын анхны өндөр технологиор бүтээгдсэн Биомон нарны тосыг сонгох хамгийн том шалтгаан

Хуурайшуулах, цайрах, шингэхгүй байх зэргээс шалтгаалан хэрэглэгчид тэр бүр нарны тос байнга хэрэглэж чаддаггүй. Харин “Монос косметик”-ийн гаргаад байгаа Биомон брэндийн шинэ нарны тос нь бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд давхар чийгшүүлэгчтэй учир арьсыг хуурайшуулахгүй, хамгаалах үйлдэлтэй. Худалдаанд гарсан даруйдаа хэрэглэгчдийн болон мэргэжлийн арьс, гоо сайхны эмнэлгийн эмч нараас өндөр үнэлгээ аваад байгаа юм.
БИОМОН брэндийн нарны тосны (SPF 50/ PA+++) үзүүлэлтээс сонирхуулахад
  • Broad Spectrum (SPF болон PA багтаасан нарны тосыг BROAD SPECTRUM хэмээдэг)
SPF = Sun Protection Factor буюу нарны туяанаас хамгаалах хүчин зүйл.

Энэ нь UVB туяаг ойлгох буюу шингээж авах коэффициентийг илэрхийлэн, арьс наранд түлэгдэхгүй байх боломжит хугацааг тодорхойлдог.
Биомон нарны тос нь SPF50 буюу 50*20мин=1000минут (~16 цаг) арьсыг хамгаална.

PA +++ (Нарны хэт ягаан альфа туяанаас хамгаалах  хэмжээг илэрхийлдэг. “РА”-ын “+” нь ихсэх хэмжээгээр сэвх толбо үүсэхээс хамгаалах чадвар нь ихэсдэг. PA +++ - 400nm хүртэлх UVA долгионоос хамгаална.
 
  • Усны хамгаалалт болон Nanosized ZnO- Нано бүтэц
Энэхүү нарны тос нь усанд тогтвортой байхаас гадна, нано бүтэцтэй учир шингэхгүй байх, цайрах асуудал тулгарахгүй бөгөөд шингэн төлөвтэй тул нарнаас хамгаалах чадвар нь улам сайжирсан технологиор бүтээгдсэн. Арьсыг эсийн түвшинд хамгаалах энэ нано бүтэц нь арьс унжилт, үрчлээг үүсгэдэг ферментийн эсрэг үйлчилгээ үзүүлж, “DNA” буюу эсийн түвшин дэх гэмтлээс сэргийлдэг.  
  • Perfect UV Protection буюу төгс хамгаалалт
Бидний арьсыг гэмтээж байдаг нарны хэт ягаан UVA, UVB хоёр төрлийн хорт туяанаас зэрэг хамгаалах үйлдэлтэй. Өөрөөр хэлбэл нарны хэт ягаан туяаг арьсанд нэвтрүүлэхгүйгээр өөртөө шингээх болон арьсан дээр бүрхүүл үүсгэж хамгаалах дэвшилтэт технологиор бүтээгдсэн байна.
Дэлхийн гоо сайхны үйлдвэрлэл, технологиос хоцролгүй Монголынхоо хэрэглэгчдэд зориулан дотоодын өндөр чанартай НАРНЫ ТОС үйлдвэрлэн  гаргаад байгаа “Монос косметик”-ийн хамт олонд уншигчдынхаа өмнөөс Баярлалаа.

Монгол оюун санааг дэлхийд гаргах үйлс нь тасралтгүй үргэлжлэх болтугай.