2024-05-18
АНУ-ын доллар 3,381.65₮
Ангилал: Улс төр

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2019-06-26 09:44:51

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын найман хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Энэ сарын эхэнд тэдэнд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Эрүүдэн шүүсэн асуудалд найман хүнийг шалгаж байгаа. Бүгд батлан даалтад гарчихсан. Дотор нь тагнуул, прокурор, шийдвэр гүйцэтгэхээс хүмүүс бий. Оролцоогүй хуулийн байгууллага гэж байхгүй" гэх тайлбарыг өгч байв.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нэр бүхий найман холбогдогчтой Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.