2024-05-21
АНУ-ын доллар 3,381.28₮
Ангилал: Улс төр

Х.Бат-Ялалт ,Нямдорж сайдыг мэтгэлцээнд дуудлаа

2019-06-26 09:52:41

"Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хандан захидал илгээжээ.

Тэрбээр захидалдаа  “Та бол хамгийн шилдэг хуульч, хамгийн шударга төрийн түшээ хэмээн олноо хүндлэгддэг нэгэн. Цаг хугацаа бол бүхний шүүгч. Таны худал хуурмаг дүр төрх чинь өдрөөс өдөрт илүү тодорч үлдээсэн ул мөр чинь өөрийг тань мөрдөн мөшгөсөөр байгааг ухаарах цаг болсон. Монгол Улсын иргэн Хадбаатар овогтой Бат-Ялалт миний бие олон нийтийн өмнө халз мэтгэлцэнэ үү хэмээн энэхүү ИЛ ЗАХИДАЛ-ыг хүргүүлж байна” гэжээ.

Х.Бат-Ялалт  энэ талаараа өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн салбарт 30 гаруй жил ажилласан. Өнгөрсөн хугацаанд шүүх, хяналтын байгууллагын тогтолцоо нуран унаж, ялзарсныг нь гайхан сууж байх нь байж боломжгүй хэрэг. Шүүх засаглал гэх зүйлийг засахын тулд эхлээд тэр зүйлээ сайтар ойлгох хэрэгтэй. Шүүх засаглал гэх зүйл өнгөрсөн үед үйлчлэх ёстой байдаг. С.Зоригийн хэрэг бол улс төртэй холбоотой. Маргааш нь Ерөнхий сайдад дэвших гэж байсан хүнийг алчихсан нь шүүх засаглалтай холбоотой. Ц.Нямдорж сайдын санаа нь зовдог хоёр асуудал бий. С.Зориг асан болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хэрэг. Сайдын хэлсэн үг, хийсэн үйлдлүүд зөрөлдөж түүнийгээ тайлбарлах аргагүй мухардалд орсон” гэлээ.