2024-04-19
АНУ доллар 3,376.43₮
Ангилал: Засгийн газар

"Авьяаслаг Монголчууд" шоу өнөөдөр эхэлнэ

2018-09-16 13:58:42

"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирлын дугаар есдүгээр сарын 16 буюу өнөөдрөөс гарч эхэлнэ. Тус шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургадугаар сард болсон юм.  Энэ улирлын шоу нь шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноороо онцлог юм. Тухайлбал, МУГЖ, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар, жүжигчин Г.Ундармаа,  “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн санаачлагч, хөтлөгч, продюсер П.Анужин шинэ шүүгчдээр ажиллах тус шоуны эхний хоёр улиралд  шүүгчээр ажиллаж байсан  реппер  Rokit bay энэ удаад мөн шүүгчээр ажиллах юм байна.

Харин шоуны хөтлөгчөөр Б.Мандуул байх гэнэ. Дашрамд хэлэхэд, "Авьяаслаг Монголчууд" шоуны 2015 оны буюу эхний улирлын ялагчаар Дархан-Уул аймгаас оролцогч Эгшиглэнт чимээ хамтлаг тодорч байсан бол 2016 оны буюу хоёрдахь улирлын ялагчаар Орхон аймгаас оролцогч Э.Энх-Эрдэнэ нар шалгарч байсан билээ.