2024-04-30
АНУ доллар 3,377.03₮
Ангилал: Улс төр

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийхээр боллоо

2019-07-03 18:35:26

 МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Ингэхдээ “Ардчилсан Үндсэн хуулийн амжилт ололт, алдаа дутагдал ил байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монголын төр, ард түмний үүрэг мөн, арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулж, сайжруулах гэдэгтэй маргаж буй хүн алга. Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг хэмжиж хэрхэвч болохгүй гэдгийг онцгойлон сануулъя. Миний бие нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг албан бусаар олж авч, зохих хэмжээнд судалж танилцлаа. Авууштай зүйл ч байна, алдаатай зүйл ч байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна” гэсэн.

Энэ дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндсэн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа буюу энэ сарын 16-нд хэлэлцэх юм байна.  Мэдээллийг хийсэн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Байнгийн хороодын хэлэлцүүлэг бол наадмаас өмнө явна. Үндсэн хэлэлцүүлэг нь наадмын дараа буюу энэ сарын 16-нд болохоор тогтлоо. Тэр хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцоно гэсэн.  Ерөнхийлөгчийн санал бол АН-ын саналгэж ойлгож байгаа. Тэгэхээр зөвшилцөхгүй гэсэн асуудал байхгүй.” гэв.