2019-08-17
АНУ доллар 2,672.87₮
Ангилал: Нийгэм

Дараах таван чиглэлийн зам НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ боллоо

Замын хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор энэ сарын 25-наас буюу өнөөдрөөс эхлэн Нийслэлийн авто замын хөдөлгөөний таван чиглэлийг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байна. Тодруулбал,

1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна.

2. Чингэлтэй дүүрэг 2-р хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын зарим замууд

3. Баянзүрх дүүрэг 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж

4. Баянзүрх дүүрэг 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх зам тус тус долдугаар сарын 25-наас нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтанд орно.

5. Тэди төвийн зүүн замыг урагшаа нэг чиглэлд, Найман шарга замыг урдаасаа хойшоо чиглэлд оруулж байна

Дээрх өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөх бөгөөд Тээврийн цагдаагийн албанаас гудамж замын хяналт шалгалтыг эрчимжүүлэх тул жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.