2024-04-17
АНУ доллар 3,376.11₮
Ангилал: Нийгэм

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ НОСК ХАРИУЦАХГҮЙ

2019-07-26 09:07:38

“Буянт-Ухаа 2”  972 айлын түрээсийн орон сууцны цахим бүртгэл энэ сарын 22-ны 17:00 цагт эхэлсэн билээ. Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш нээлттэй явуулж байгаа бөгөөд бүртгэлд хамрагдах иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна. Иргэд цахим бүртгэлээ ирэх наймдугаар сарын 5-ны дотор бүртгүүлэх боломжтой.

Нийслэлийн Орон сууцны корпорацийн хувьд зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа. Харин сонгон шалгаруулалтыг Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэдэх Орон сууцны зөвлөл хариуцан ажиллах юм байна.