2024-04-23
АНУ доллар 3,376.32₮
Ангилал: Дэлхий

Хятад улс иргэдээ Тайваньд аялахыг хориглолоо

2019-08-02 09:22:23

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам пүрэв гарагаас эхлэн иргэдээ Тайваньд хувийн аялал хийхийг хориглоно хэмжээн мэдэгдлээ. 

Гэхдээ хориг жуулчдын бүлэг аялалд хамаарахгүй юм. Засгийн газрын мэдлийн аялал жуулчалын вэбсайтуудад ч хориг зөвхөн хувиараа аялагчдад хамаатай гэж батлав. Сүүлийн үед эх газар хийгээд Тайвань арлын хоорондын харилцаа хурцадмал байгаа нь жуулчдад хориг тавих үндсэн шалтгаан болсон байна. 

Тайванийн Аялал жуулчлалын холбооны гишүүн Роберт Као шинэ журмаар Хятадаас ирэх аялагчдын тоо 700 мянгаар хорогдоно гэж South China Morning Post-ийн сэтгүүлчид ярьжээ.

Ерөнхийлөгч Ма Инь-жоугийн үед хоёр талын харилцаа зөөлөрч, 2011 оноос Бээжин Шанхай зэрэг 47 хотын иргэд Тайваньд зорчих эрхтэй болсон юм. Харин 2016 онд сонгогдсон ерөнхийлөгч Цай Инг-вэн нь Бээжингийн бодлогыг хүчтэй шүүмжилдэг нэгэн. Гэсэн ч 2017, 2018 онуудад эх газрын Хятадаас 2.69 сая хүн аралд зочилсон байна.

Бээжингийн хоригийн хариуд Тайванийн Тээврийн сайд Лин Чай Лун аялал жуулчлалыг дэмжихэд энэ оны дөрөвдүгээр улиралд 3.6 тэрбум долларын нэмэлт хөрөнгө зарцуулна гэж мэдэгдэв.