2024-04-27
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Боловсрол

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд жирийн сургуульд суралцах боломж бүрдлээ

2019-08-02 11:07:11

2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын жирийн сургуулиудад тэгш хамруулан сургахаар болжээ. Өөрөөр хэлбэл тухайн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрогт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байвал ердийн сургуулиуд авч суралцуулах үүрэг хүлээжээ.

Иймд багшийг бэлтгэх, хамран сургах тойргийн судалгаа хийж, тухайн хүүхдийн бэрхшээлд нийцүүлэн сурах боломжоор хангах үүргийг сургуулиуд хүлээгээд байна.

Тухайлбал, хамран сургах тойрогт нь харааны бэрхшээлтэй хүүхэд байвал баррель үсгийн сурах бичиг, сонсголын бэрхшээлтэй хүүхэд байвал дохионы хэлний багшаа бэлтгэх, тэргэнцэртэй хүүхэд байвал орц, гарц шатаа бэлтгэх зэргээр сургуулиуд ажиллаж байгаа аж.