Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг 12 жилийн дараа бүрэн засварлаж, дууссан байна. Уг тасгийн нээлт өнөөдөр /2019.08.16/ боллоо.
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн барилгыг анх 1977 онд байгуулжээ. Энэ тасагт хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээний сургалт судалгааны лавлагаа төвийн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг нь одоогоор 12 ортой үйл ажиллагаа явуулж байгаа ба долоон эмч, 21 сувилагч, дөрвөн туслах сувилагч, дөрвөн асрагч ажиллаж байна. Уг тасагт 2007 оноос хойш бүрэн хэмжээний их засвар хийгдээгүй бөгөөд энэ удаад дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралт, барилгын бүрэн засвар шинэчлэл, хүчилтөрөгчийн шугамын ажлуудыг хоёр сарын хугацаанд бүрэн хийж дуусчээ.
Б.Энхбаяр: Хөдөө жилдээ гурван хэрэг шийддэг шүүгч малчин, алдарт уяач болчихсон
2024-01-17 09:14:46Саймон Коуэлл: Энэ залуу ингэж л дуулах ёстой. Үзүүлбэр нь үнэхээр их таалагдлаа, гайхалтай
2024-01-17 09:07:01Цэргийн бүртгэлдээ энэ сарын 19-нөөс өмнө бүртгүүлэх боломжтой
2024-01-16 12:34:29“Хүн амын эрүүл мэнд” сэдэвт бодлогын зөвлөлдөх уулзалт боллоо
2024-01-16 12:24:17Автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчилнэ
2024-01-16 12:21:07Ажлын хэсэг байгуулж, сонсгол зохион байгуулах бэлтгэл хангахаар шийдвэрлэв
2024-01-16 12:18:28БНХАУ-ЫН ХИЛЭЭР ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
2024-01-16 11:27:59Насжилтын хугацаа дууссан 403 автобусыг ашиглалтаас хасна
2024-01-16 11:19:50