2024-04-25
АНУ доллар 3,376.93₮
Ангилал: Нийгэм

Энхтайваны гүүрний нэгдүгээр эгнээг 14 цагаас эхлэн хаана

2019-08-18 12:57:08

Нийслэлд өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас Энхтайваны гүүрний зорчих хэсэгт эвдрэл гарсан тул өнөөдөр буюу 2019.08.18-ны өдрийн 14:00 цагаас тодорхойгүй хугацаагаар Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний хөдөлгөөнийг хааж зам засварын ажил хийхээр болжээ.

Тиймээс иргэдийг бусад чиглэлийн замыг сонгон зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.