2024-04-27
АНУ доллар 3,377.35₮
Ангилал:

Жудогийн ДАШТ ирэх ням гаригт эхэлнэ

2019-08-20 09:51:11

Жүдо бөхийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх ням гаригт Япон улсын Токио хотноо эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-д 152 улсын 880 гаруй жүдоч хүч үзэх бөгөөд манай жүдо бөхийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэх баасан гаригт тус улсыг зорихоор болжээ.
Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:
  • 60 кг: МУГТ Д.Амартүвшин (2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт. Энэ онд Парис болон Бакугийн Их Дуулга тэмцээнүүдээс тус бүрт нь хүрэл медаль хүртсэн)
  • 66 кг: Ё.Басхүү (2019 оны ААШТ-ий хүрэл медальт. Энэ онд УАШТ-д хүрэл, ААШТ-д хүрэл, Дюссельдорф, Бакугийн Их Дуулга тэмцээнүүдээс хүрэл, Хөххотын Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртсэн)
  • 73 кг: МУГТ Г.Одбаяр (ДАШТ-ий хүрэл, ААШТ-ий хошой мөнгө, 1 хүрэл медальт. Энэ онд УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн), Ц.Цогтбаатар (ААШТ-ий хүрэл медальт. Энэ жил УАШТ-д алт, Ази-Номхон далайн орнуудын АШТ-д алт, Парисын Их Дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн)
  • 81 кг: О.Ууганбаатар (ААШТ-ий алт, 3 хүрэл медальт. Энэ онд УАШТ болон ААШТ-ээс алтан медаль хүртсэн)
  • 90 кг: Г.Алтанбагана (Азийн наадмын мөнгөн медальт. Энэ онд УАШТ-ээс хүрэл, Тбилисийн Ганпри тэмцээнээс хүрэл медаль хүртсэн)
  • -100 кг: Л.Отгонбаатар (ДАШТ-ий хүрэл, ААШТ-ий хошой хүрэл медальт. Энэ онд Ази-Номхон далайн орнуудын АШТ-д алт, Хөххотын Гранпри тэмцээнд хүрэл медаль хүртсэн)
  • +100 кг: Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр (Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын алт, ААШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт. Энэ онд Хөххотын Гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн), Ө.Дүүрэнбаяр (ДАШТ-ий хүрэ, Азийн наадмын хошой мөнгө, ААШТ-ий хүрэл медальт. Энэ онд Дюссельдорфын Их Дуулга тэмцээнд хүрэл медаль хүртсэн)
Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:
  • 48 кг: МУГТ М.Уранцэцэг (ДАШТ-ий алт, мөнгө, Азийн наадмын алт, хүрэл, ААШТ-ий хошой алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт. Энэ онд Туркийн Антальягийн Гранпригээс мөнгө, Гүржийн Тбилисийн Гранпригээс хүрэл медаль хүртсэн), Г.Наранцэцэг (УАШТ-ий алтан медальт. Энэ онд УАШТ-д түрүүлсэн)
  • 52 кг: Л.Сосорбарам (Энэ онд УАШТ-д алт, Ази-Номхон далайн орнуудын АШТ-д мөнгө, Дюссельдорфын Их Дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн), Б.Хорлоодой (Энэ онд Европын нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн)
  • 57 кг: Л.Энх-Отгон
  • 63 кг: МУГТ Б.Мөнгөнчимэг (ДАШТ-ий хүрэл, ААШТ-ий мөнгөн медальт. Энэ онд УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн), Б.Ганхайч (ААШТ-ий мөнгөн медальт. Энэ онд УАШТ-д алт, ААШТ-ээс мөнгө, Екатеринбургийн Их Дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн)
  • 70 кг: Ц.Энхчимэг
  • -78 кг: О.Мөнхцэцэг (2019 оны УАШТ-д түрүүлсэн