Хакухо М.Даваажаргал албан ёсоор Япон улсын иргэн боллоо
Японы сумо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болох шийдвэр гаргасан. Тэрбээр сумо бөхийн карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой гэсэн Сумо бөхийн холбооны дүрмийн дагуу ийм шийдвэр гаргасан юм.
Өнгөрсөн зургадугаар сард их аваргын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилсон юм. Тэгвэл Хакүхогийн Япон улсын иргэн болох хүсэлтийг өчигдөр /2019.09.03/ албан ёсоор баталсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Ингэснээр их аварга сумо бөхийн ертөнцөд өөрийн дэвжээтэй болж, шавь нараа бэлтгэх зорилгодоо нэг алхам ойртож байгаа юм.
Хакүхогийн хувьд Японы иргэншлийг сонгосон сумо бөхийн гурав дахь их аварга болж байна. Өмнө нь АНУ-аас гаралтай хоёр их аварга Японы иргэншилтэй болж байжээ. Харин Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б.Дашням нар тус улсын иргэншил авсан билээ.
“Эрдэнэс Тавантолгой" ХК 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
2024-09-11 18:06:16Цэцэрлэгийн хоолны зардлын 75 хувийг улсын төсөв, 25 хувийг эцэг эх, асран хамгаалагчид гаргана
2024-09-11 16:08:01Н.Учрал: 14 мега төсөл хэрэгжүүлэх хүрээнд хуулийн багц шинэчлэлийг хийнэ
2024-09-11 15:31:09ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүнэ
2024-09-11 15:09:39Эрдэнэт үйлдвэрийн Т.Батмөнхийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний ам.доллар, эртний эдлэл зэргийг илр
2024-09-09 18:13:22Ц.ТОВУУСҮРЭН: ИХТ ИРГЭДЭД ОЙР, НИЙТЛЭГ СОНИРХЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ, ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖООР ХАНГАГДСАН
2024-09-09 15:32:12Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл
2024-09-09 15:23:57Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно
2024-09-09 15:21:39