2024-04-19
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Нийгэм

Германд дугуй тогтмол унадаг ажилтны ээлжийн амралтын өдрийг нэмнэ

2019-11-29 11:38:24


Германы нэгэн улс төрч хэрэв ажилтан дугуй тогтмол унавал ээлжийн амралтад нэмэлт өдөр тооцож байх талаар саналаа хуваалцжээ.

“Хэрэв ажилтан ажилдаа дугуйгаар тогтмол явдаг бол жилийн амралтын өдрөө нэмэгдүүлэх эрхтэй гэж бодож байна” хэмээн Германы холбооны парламентын гишүүн Стефан Гельбхаар хэлжээ. Мөн тэрээр “Ингэснээр замын түгжрэлийг бууруулж тэр хэмжээгээр агаарын бохирдлыг багасгах нэгэн хүчин зүйл болно. Цаашлаад энэ нь зөвхөн дугуйчдын эрүүл мэндэд тустай ч эд биш нийгэмдээ эерэгээр нөлөөлөх шийдвэр юм” гэжээ.

Өмнө нь хүмүүсийг ажилдаа дугуйгаар ирэхийг дэмжиж санхүүгийн хувьд урамшуулдаг байсан ч ажилтнууд дугуй унах нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэдгийг хангалттай ойлгоогүй, мөн хүмүүс ажлаасаа чөлөө авах тохиолдол тогтмол байсаар байжээ.

Нэмэлт амралтын өдөр тооцдог болвол хотын захаас төв рүү ажилдаа ирдэг олон ажилтан нэгдэж автомашины оронд дугуй унах иргэдийн тоо ихэснэ хэмээн үзжээ. Тиймээс ХБНГУ-ын Засгийн газраас түүний саналыг дэмжин ажиллахыг үүрэг болгожээ.

 Эх сурвалж: http://gogo.mn/