2024-04-25
АНУ доллар 3,376.93₮
Ангилал: Улс төр

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

2020-01-03 12:17:54

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Мөн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Үүнээс гадна “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.