2024-05-17
АНУ-ын доллар 3,381.65₮
Ангилал: Нийгэм

Тэтгэвэр тэглэх асуудлыг Засгийн газар даваа гарагт хэлэлцэхээр боллоо

2020-01-03 15:30:15

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ он солигдох мөчид /2019.12.31/ ахмадын тэтгэврийг нэг удаа тэглэнэ гэж хэлсэн нь өнөөдрийн гол сэдвүүдийн нэг болоод байна. Уг асуудалд, улстөрчид, хуульчид, эдийн засагчид болон энгийн иргэд өөр өөрсдийн гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа ч хэрхэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм.

Харин энэ тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  хэвлэлийнхэнд тайлбар өгөхдөө “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж Засгийн газарт сая ирсэн, үүнийг даваа гарагт /2019.01.06/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Ингээд Засгийн газраас УИХ-д хууль өргөн барихаар болж, С.Чинзориг сайд ахлаад, тооцоолол хийгээд явж байна. Ирээдүйд зээлийн дарамттай холбоотой асуудалд төр засаг анхаарахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Эдийн засгийн эргэлтэд оруулж болох ордуудаар энэ асуудалд хариу үйлдэл үзүүлье гэдэг чиглэлээр гарсан шийдвэр гэж ойлгож байгаа. Хууль зүй болон Сангийн яамны саналыг авч нэгтгээд холбогдох мэргэжлийн байнгын хороодоор орсны дараа ямар байдлаар шийдэгдвэл эдийн засагт эрсдэлгүй, цаашид илүү чухал байх вэ гэдгийг Засгийн газраар ярилцсаны дараа мэдээлэл авбал илүү дээр байх болов уу.

Салхитын мөнгөний ордны ТЭЗҮ гарсан байгаа. Үүн дээр маш дэлгэрэнгүй тооцоолол гаргасан байсан. Мөнгөний болон алтны нөөцийг тодорхойлж, улсад 2 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой таван жилийн ТЭЗҮ гарсан. Үүн дээр үндэслэж шууд ийм байдлаар хариу үзүүлэх жишиг тогтоовол яасан юм бэ, дараа дараагийн асуудалд ч байгалийн баялагийг иргэд рүүгээ хэрхэн чиглэх вэ  гэдэг ерөнхий философи үйлчилж байгаа юм байна гэж би ойлгосон” гэлээ.