2024-05-05
АНУ доллар 3,381.24₮
Ангилал: Боловсрол

Сургуулийн сурагчдад байршил тогтоогч GPS-тэй бугуйвч ЗҮҮЛГЭНЭ

2020-01-03 16:03:06

Сургуулийн автобусаар үйлчлүүлэх сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс байршил заагч GPS-тэй бугуйвч зүүлгэх юм байна.

Ингэснээр эцэг, эхчүүд өөрийн гар утсан дахь апплейкшнээр дамжуулж хүүхдийнхээ хаана явж буй мэдээллийг гар утсандаа авдаг болох юм.

Тодруулбал, уг бугуйвчийг хүүхдэдээ зүүлгээд апплейкшн дээрээ бүртгэснээр хүүхдийнхээ мэдээллийг өөртөө авах юм. Хүүхэд автобусанд ороод бугуйвчаа уншуулна. Ингэснээр хүүхэд автобусандаа суусан эсэх мэдээлэл эцэг, эхчүүд болон багш нарт очих аж. Мөн хүүхэд сургууль руу гаа ороод бугуйвчаа уншуулснаар сургууль дээрээ байгааг мөн мэдэх боломжтой болж байгаа аж.  Хүүхэд бүрийн бугуйвчны дугаар давтагдахгүй бөгөөд нууцлал сайтай учраас таны хүүхдийн мэдээлэл эцэг эхчүүдэд нь хүрэх юм байна.

Тус GPS бугуйвчийг гуравдугаар улирлын хичээл эхлэхэд 4000 хүүхдэд өгч, турших ажээ.