2024-05-18
АНУ-ын доллар 3,381.65₮
Ангилал: Нийгэм

Тэтгэврийн зээл тэглэх асуудлыг ЗГ хэлэлцэж байна

2020-01-06 10:08:32

Засгийн газрын ээлжит бус хуралдаан  болж байна. Уг хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцэж буй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ "Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ" гэдгээ мэдэгдсэн.

Тэтгэврийн зээлтэй 230 мянга гаруй ахмад бий. Тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 800 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болж буй.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар "Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Хоёр их наяд төгрөг босгох боломжтой. Дотооддоо бонд гаргах замаар эл асуудлыг шийдвэрлэнэ" гэж тайлбарласан. Гэхдээ бонд гаргана гэдэг Засгийн газрын өр нэмэгдэнэ, нөгөө талдаа арилжааны банкуудад хүчлэн бонд шахах болж буй. Ямартай ч засгийн газар уг асуудлаар хуралдаж байна.