2024-05-14
АНУ-ын доллар 3,381.57₮
Ангилал: Улс төр

АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзоригыг хорьж шалгаж байгаа

2018-09-25 13:42:35

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийлээ. Энэ үеэр цаг үеийн мэдээллийг давхар хүргүүлсэн бөгөөд өчигдөр шөнө  / 2018.09.24/- нд баривчлагдсан Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзоригтой холбоотой мэдээлэл өглөө. 
 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог хэлэхдээ  "Жаст групп" Стандарт банкнаас их хэмжээний зээл авч ашигласан. Энэ асуудалд тухайн үеийн Эрдэнэтийн удирдлагууд холбогдолтой гэдэг асуудал дээр мөрдөн байцаалтын хэрэг нээгдэн шалгагдаж байгаа. Энэ хэрэг дээр яллагдагчаар татагдсан "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригт  өнөөдөр прокуророос шүүхэд цагдан хорих санал тавьж шийдвэрлэж байна. Энэ хэрэг дээр Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзоригыг хорьж шалгаж байгаа" гэлээ.