2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Улс төр

У.Хүрэлсүх: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй

2020-01-09 17:10:11

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцжээ.
 
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй. Гэхдээ нэр дэвшигчдэд ёс зүйн болон олон нийтийн дундах рейтингийн шалгуур тавина" гэж мэдэгдлээ.