2024-04-30
АНУ доллар 3,377.03₮
Ангилал: Нийгэм

ГЕГ нэг жилийн дотор орон тоогоо 37 хүнээр хэтрүүлэн ажиллажээ

2018-09-25 13:55:50

Төрийн албанд орон тоо хэтрүүлэх, нэг албан тушаал дээр хоёр хүнд авхардуулан  томилох, хамаатан саднаа авч ажиллуулах зэрэг хууль бус асуудал гарсаар байна.

АТГ-аас мэдээллэж байгаагаар сүүлийн нэг жил буюу 2017оны дөрөвдүгээр сараар энэ оны дөрвөн сар хүртэл хугацаанд    Гаалийн ерөнхий газар батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлэн ажиллаж байжээ. Тус газар нь 18, харьяа газар, хороодод 19 хүнээр орон тоог хэтрүүлжээ. Орон тоо хэтрэлттэй байсаар байхад Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар   нэг жилийн хугацаанд  98 хүнийг шинээр томилсон байна.

Ийнхүү томилохдоо орон нутаг дахь гаалийн газрын даргын ажлын байрны ерөнхий шаардлагад тусгасан “гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн, гаалийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй иргэн Ч.Балдандоржийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Орхон аймгийн гаалийн газрын даргаар томилжээ.

Мөн Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Сакейн Хавалын ХАСУМ-ийг  хянаад илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон гэж үзэж энэ тухай мэдэгдсээр байтал Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчин, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/484 дугаар тушаалаар С.Хавалыг Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилсон байна.