2024-05-21
АНУ-ын доллар 3,381.28₮
Ангилал: Нийгэм

“Жи Тайм” сүлжээний битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулж иргэдийн хохирлыг барагдуулна

2020-01-16 13:20:04

 12 мянга орчим иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Хоёр жилийн хугацаанд 12 мянга орчим иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албанаас шалгаж дууссан байна. Хэргийг хянуулахаар прокурорт шилжүүлээд байгаа бөгөөд шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан 580 хавтаст хэрэг нээн шалгажээ. Хэргээс үүдэн 11.734 иргэн хохирсон бөгөөд одоогоор хэрэгтэй холбоотойгоор 6.9 тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжлээд байгаа юм.

“Жи Тайм” сүлжээний битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулж иргэдийн хохирлыг барагдуулна

ЦЕГ-ын залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга М.Батмөнх “Нийтдээ 31 мянга гаран мөрдөн шалгах ажиллагааны оролцогчдыг тогтоож мэдүүлэг авах ажиллагааг явуулсан. Өмнө нь битүүмжилсэн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт хуваарилах хөрөнгө барагдуулах ажиллагааг хийх боломжгүй байсан. Журмын зохицуулалтын санал гарган улсын прокурор, Улсын дээд шүүхээс хамтран баталсан. Ингэснээр хохирол барагдуулах үйл ажиллагааг явуулах боломжтой болсон. Энэ хэргийг прокурорын байгууллагатай хамтраад шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байгаа” гэв.

“Жи Тайм” сүлжээний битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулж иргэдийн хохирлыг барагдуулна

Уг хэрэгт, Казахстан улсын иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байсан ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир интерполын чиглэлд болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган шалгуулж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна.


П.Оюун