2024-05-06
АНУ доллар 3,381.24₮
Ангилал:

Усны агентлаг байгуулахаар боллоо.

2020-01-17 14:02:18

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2020.01.17/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн  Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хууль, тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн саналаар  хууль, тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр   2012 онд татан буугдсан Усны агентлаг дахин  байгуулахаар боллоо.

Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах, Усны үндэсний хороог бэхжүүлэх, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтыг сайжруулах, Гадаргын усыг түлхүү хэрэглэх  Усны хяналт-шинжилгээний сүлжээг орчин үеийн дэвшитэд сүлжээг ашиглан өргөжүүлэхэд Усны агентлаг байгуулах зайлшгүй шаардлага бий болоод байсан юм.



Н.Энх