2024-05-18
АНУ-ын доллар 3,381.65₮
Ангилал: Нийгэм

НӨAT-ын буцаан олголтыг цагаан сарын өмнө өгнө

2020-01-21 14:37:53

Maнай улсын иргэд 2016 оноос эхлэн худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголт авч хэвшээд байна. 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 907 мянган иргэнд олгох бөгөөд энэ нь 139 тэрбум төгрөг болно гэсэн тооцоо гарчээ. НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр улиралд олгоно гэж журамд заасан байдаг. Гэхдээ ирэх хоёрдугаар сард багтаан олгохоор ажиллаж байгаа тухай Татварын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

Статистик:
  • 2016 онд НӨАТ-аас улсын төсөвт 493 тэрбум төгрөг төвлөрч үүнээс 35.1 тэрбум төгрөгийг,
  • 2017 онд 734 тэрбум төгрөг төвлөрснөөс 77.7 тэрбум төгрөгийг
  • 2018 онд 898 тэрбум төгрөг цугларч, үүнээс 128.8 тэрбум төгрөгийг буцаан олголтод тус тус зарцуулсан байна.