2024-04-30
АНУ доллар 3,378.30₮
Ангилал: Нийгэм

Жилд 30 сая тонн нүүрс экспортлох квот тогтоох асуудлыг Өвөр Монголын талтай тохиролцжээ

2020-01-21 15:39:13

Уул уурхай салбарын үйл ажиллагааг нээлттэй танилцуулах хэвлэлийн хурлыг сайд Д.Сумъяабазар агентлаг, газар, хэлтсийн дарга нарын хамт сар бүр хийдэг. 2019 оны жилийн эцсийн байдлаар статистик мэдээлэл, цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойтой холбоотой гурван асуудлаар хариуцлагатай мэдэгдэл хийв.
  1. Тавантолгойн Зүүн Цанхийн 30 хувийг түшиглэн олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох ажил амжилттай үргэлжилж байгааг онцлов. IPO босгох ажлыг хариуцаж ажиллах олон улсын банк санхүүгийн байгууллагууд тодорсон бөгөөд бүх асуудал олон улсын хууль дүрмийн дагуу үргэлжилж байгаа аж. 2020 оны улс төрийн сонгуулиас өмнө IPO амжилттай босгоно гэлээ.
  2. Монголын Тавантолгой ордоос жилд 30 сая тонн нүүрс нийлүүлэх асуудлаарУул уурхай, хүнд үйлдвэрийн яам Өвөр Монголын Засгийн газартай   албан ёсны яриа хэлэлцээ хийж, эхний байдлаар гэрээгээ тохирчээ.
  3. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2020 онд барьж, ашиглалтад оруулна гэдгээ мэдэгдэв. Тус чиглэлийн төмөр замыг хувийн хэвшлийн хамтарсан консорциум барих бөгөөд тус гүйцэтгэгч нарын хувьд 2020 онд бүтээн байгуулалтыг дуусгана гэдгээ амласан хэмээн хэллээ.