2024-05-01
АНУ доллар 3,378.30₮
Ангилал: Нийгэм

тэтгэврийн зээлийг Цагаан сараас өмнө тэглэхээр ажиллаж байна

2020-01-21 15:42:12

“Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү УУХҮЯ-нд болж байгаа хэвлэлийн хуралд оролцон, дараах мэдээллийг өглөө:

-Тэтгэврийн зээлийг Цагаан сараас өмнө тэглэхээр бид ажиллаж байна. Сангийн яам, Монголбанк, манай компанийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна.   

Шинээр гаргах бондыг “Эрдэнэс Монгол” ХК гаргана. Харин олон нийт “Эрдэнэс силвэр ресурс” компани бонд гаргана гэж буруу ойлгосон. Салхитын мөнгөний ордыг эзэмшиж буй энэ компани 2800 га талбайд ашиглалтын лиценз эзэмшдэг. Энэ ордын нөөцийг цаашид өсгөнө. Үүний тулд  ТЭЗҮ-г шинэчилж байна.  Учир нь энэ ордын ТЭЗҮ-тэй холбоотой буюу жижигхэн ордын орлого тэтгэврийн зээлийг тэглэхэд хүрэлцэхгүй гэх мэдээлэл гарсан гэв.

Мөн тэрээр “Эрдэнэс Монгол” компанид нүүрсний давхрагын метан хийн төсөл амжилттай хэрэгжиж байна. Байгуулагдаад 12 жил болсон манай компани Засгийн газар, УИХ-ын дэмжлэгээр олон лицензийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Ингэснээр Үндсэн хуульд заасан, уул уурхайн салбарын орлогыг нэг дор төвлөрүүлдэг, Баялгийн санг санхүүжүүлэх компани болж ажиллах бүрдэнэ гэсэн юм.